Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Д.Дүйнхэржавын “MONGOLIAN BEST CLASSIC” пянз болон “MONGOL” цомог CD-ний нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын сонгодог болон үндэсний хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах энэхүү уран бүтээлийн нээлтэд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэн дэмжсэн эрхэм зочид, үзэгчид, сонсогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн энэхүү арга хэмжээг хүндэтгэн оролцож, үнэтэй сургаал, ерөөл хайрласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хөгжим судлаач, МУСГЗ Ч.Буянхишиг, Улсын Филармонийн захирал, МУУГЗ С.Баттулга нарт гүн хүндэтгэл илэрхийлж, чин сэтгэлийн талархал өргөн дэвшүүлье.