Philharmonic

“Voyage in Music” сонгодог хөгжмийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

Цаг үеийн мэдээ
“Voyage in Music” сонгодог хөгжмийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

Авьяаслаг залуу хөгжимчин, хөгжмийн зохиолч Фэй Чанг (Fei Chang)-ийн “Voyage in Music” сонгодог хөгжмийн тоглолт Монгол Улсын Филармонийн концертын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тоглолтод Монгол Улсын Филармонийн Симфони оркестр Б.Батбаатар маестрогийн удирдлага дор , Францын хөгжмийн зохиолч Эдуард Лалогийн Cello Concerto in D minor, Хөгжмийн зохиолч Б.Шаравын Piano Trio, мөн Фэй Чангийн шинээр туурвисан бүтээлүүдийг эгшиглүүлж гоцлол хөгжимчин Фэй Чанг, төгөлдөр хуурч О.Урангоо, хийлч М.Хулан, морин хуурч О.Төмөрхуяг нар Монгол Улсын Филармонийн Симфони оркестртой хамтран оролцлоо.

Энэхүү тоглолт нь Монгол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хоёр орны хөгжмийн урлагийн харилцаа, уран бүтээлийн солилцоог өргөжүүлэхэд чиглэж байна.