Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улсын Филармонийн ахмад уран бүтээлч П.Жүгдэрнамжилыг байгууллагын удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
П.Жүгдэрнамжил нь Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийг анхлан үүсгэн байгуулалцсан 40 орчим хөгжимчдийн нэг бөгөөд 1957 онд “Яруу Тунгалаг Найрал Хөгжим” байхаас эхлэн ажиллаж байсан ахмад уран бүтээлч юм.
Ахмад хөгжимчин П.Жүгдэрнамжил танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!